2011-11-22

ДА, ЧА үсэг

       Да үсэг нь өмнө үзсэн Та үсэгтэй ерөнхийдөө ижил бичлэгтэй боловч үе төгсгөж ардаа эгшиггүй орж чаддагаараа ялгаатай билээ. Дэвсгэр д үсэг гэж байдаг бол Т үсэг дэвсгэрлэдэггүй юм. /Т үсэг үе болон үг төгсгөдөггүй гэсэн үг./ ЧА, ЦА үсгийг нэг дүрсээр бичээд хоёр өөрөөр дууддаг. Энэ нь монгол хэлний авиа сэлгэх ёсонд холбогдох юм. Жишээ нь: Нэг монгол хүн "цээж" гэж хэлэхэд нөгөө нь "чээж" гэж хэлнэ. Тэгвэл монгол бичгээр бичсэнийг аль алинаар нь дуудахад алдаа гарахгүй гэсэн үг билээ. Монгол хэлний олон аялгууг монгол бичиг нэгтгэн байдгийн нэгэн жишээ энэ буюу.


No comments:

Post a Comment

Та бодол санаагаа бидэнтэй хуваалцахыг хүсвэл доорх зайд cэтгэгдлээ бичээд Comment as: хэсгээс name/URL хэсгийг сонгоод name хэсэгт нэрээ бичээд Post comment товчийг дарна уу.