Монгол бичгийн фонтууд /Улаанбаатар, Хүрээ, Өргөө/-ыг компьютертоо суулгана уу.
2011-11-24
Давтлага, дасгал 1
Эхний 7 гийгүүлэгч үсгийг бататгах дасгал орууллаа. Та монгол бичгийн фонтыг энд дарж татаж суулгаад дасгалаа энд дарж үзээрэй. 1, 2
дугаар дасгалыг хийж үсгээ тогтоогоод 3, 4 дүгээр дасгалаар унших чадвараа
сайжруулан 5, 6 дугаар дасгалыг гүйцэтгэн унших, бичих чадвараа
дээшлүүлэгтүн. Танд амжилт хүсье.
2011-11-22
Ша үсэг
С үсгийн ард 2 цэг тавихад Ш үсэг болно. Гэхдээ та бүхэн өмнө үзсэн Са үсгийн доорх тайлбараас "си" гэсэн богино үе монгол хэлэнд байдаггүй учраас ардаа 2 цэггүй ч "си" гэсэн үеийг "ши" хэмээн унших ёстой гэдгийг ойлгосон байх аа. Ингээд монгол бичгийн гийгүүлэгч үсгүүдийг үзэж дууссан тул одоо Та монгол бичгээр ойр зуурын үг, өгүүлбэрийг уншиж, бичих чадвартай болсон гэдэгт итгэж байна. Амжилт хүсье. Дараагийн хичээлээс бататгах дасгалууд ажиллах болно.
Бүлэг:
Хичээл
Ра, Са үсэг
Ра болон Са үсгүүдийг цээжлэхдээ тухайн үсгийн бичмэл, дармал хэлбэрийг сайн харьцуулж харна уу. Р үсгийн дармал хэлбэрийг та гараараа бичихдээ дармалыг нь дагуулан бичиж болохгүй гэдгийг сануулъя. Р үсгийн адагт орсон дармал хэлбэрийг адагт ордог И үсэгтэй андуурах тохиолдол олон байдаг юм. Үсгүүдээ цээжлээд, жишээ үг, өгүүлбэрийг уншиж, бичиж сураарай.
Бүлэг:
Хичээл
ДА, ЧА үсэг
Да үсэг нь өмнө үзсэн Та үсэгтэй ерөнхийдөө ижил бичлэгтэй боловч үе төгсгөж ардаа эгшиггүй орж чаддагаараа ялгаатай билээ. Дэвсгэр д үсэг гэж байдаг бол Т үсэг дэвсгэрлэдэггүй юм. /Т үсэг үе болон үг төгсгөдөггүй гэсэн үг./ ЧА, ЦА үсгийг нэг дүрсээр бичээд хоёр өөрөөр дууддаг. Энэ нь монгол хэлний авиа сэлгэх ёсонд холбогдох юм. Жишээ нь: Нэг монгол хүн "цээж" гэж хэлэхэд нөгөө нь "чээж" гэж хэлнэ. Тэгвэл монгол бичгээр бичсэнийг аль алинаар нь дуудахад алдаа гарахгүй гэсэн үг билээ. Монгол хэлний олон аялгууг монгол бичиг нэгтгэн байдгийн нэгэн жишээ энэ буюу.
Бүлэг:
Хичээл
ЙА, ТА үсэг
Йа /я/, йэ /е/, йо /ё/, йу /ю/ үсгүүдийг латин үсгээр галиглавал ya, ye, yo, yu болох юм. Харин монгол бичгээр хэрхэн бичдэгийг харьцуулан харна уу. Мөн Та үсгийн эхэн, дунд, адагт ордог хэлбэрүүдийг тогтоож, Йа, Та үсгүүдийнхээ жишээ үг, өгүүлбэрийг уншиж сураарай.
Бүлэг:
Хичээл
2011-11-16
Их энхлэг /нг/
Монгол бичигт
хэлний үзүүрийн “н” авиаг БАГА ЭНХЛЭГ гэж нэрлээд үгийн дунд "шүд", адагт "сүүл"-ээр, хэлний
угийн “н” авиаг ИХ ЭНХЛЭГ хэмээн нэрлээд "Н+Г" нийлэмжээр тэмдэглэдэг юм. Энэ үсгийн тухай энд дарж үзнэ үү.
Бүлэг:
Хичээл
2011-11-04
Жа За
Жа, За үсгийн онцлог нь үгийн эхэнд ордог хэлбэрээсээ дунд адагт ордог хэлбэр нь өөр бичдэг юм. Мөн анхлан сурч буй хүмүүс йа /я/, йэ /е/ үсэгтэй андуурах тохиолдол олон байдаг тул ихэд анхааралтай бичиж аван тогтоогоорой.
Бүлэг:
Хичээл
Subscribe to:
Posts (Atom)