2011-12-18

Дасгалын хариу /Ба, ха, га/

Та үсгүүдээ цээжилснээр бидний өгч буй дасгалуудыг ажиллаж, мэдлэгээ улам бататгаж байгаа буй за. Таны мэдлэг тэлэхийн хэрээр хамтын хичээл маань илүү утга учиртай болох юм шүү.

Ба, ха, га үсгийг хэр сайн мэддэг болсон бэ?

Эгшиг үсэг болон на, ма, ла үсгийг нүдэлж, үелэн уншиж сурсан бол өөртөө урам өгөх нь зүйтэй шүү. Дараагийн дасгалд урьж байна.

Дасгалын хариу /на, ма, ла/

Та бүхэн өмнөх хичээлийн дасгалыг амжилттай ажиллан, мэдлэгээ бататгасан биз ээ. Аливаа зүйлийг сурахад багшийн мэдлэг чадвараас гадна суралцагч оюунтны уйгагүй хичээл зүтгэл туйлын чухал байдаг тул үсэг бүрийг тогтоож, дасгалуудыг нягт нямбай ажиллан, алдаа юугаан олж хараад дүгнэлт хийж байвал оюуны шат дээш дээш ахих нь дамжиггүй хэрэг билээ. Зарим дасгалын хариуг нийтэлж байна. Тулган шалгаарай.

Үзсэн хичээлээ эхнээс нь давтацгаая /Үндсэн зурлага, эгшиг үсэг, на, ма, ла/

Бид өмнөх хичээлүүдээр монгол бичгийн үндсэн зурлага, эгшиг үсэг, гийгүүлэгч үсгүүдийг үзлээ. Өнөөдрөөс эхлэн бататгах дасгал хийцгээе. Монгол бичгийг сайн сурахын тулд зурлага болон үсэг нэг бүрийг эхэн, дунд, адагт ордог хэлбэрээр нь цээжлэх хэрэгтэй бөгөөд холбон унших дасгалыг уйгагүй хийх нь тун чухал алхам болно.

2011-12-01

Давтлага, дасгал 2

          Дараагийн 7 гийгүүлэгч үсгийн давтлагыг орууллаа. Энд дарж татаж авна уу. /Мэдээж хэрэг, та компьютертоо монгол бичгийн фонт суулгасан байх./ Мэдлэгээ бататган, дасгалуудыг хийж гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байна. Асуух зүйл гарвал бидэнтэй холбогдоорой.

2011-11-24

Монгол бичгийн фонтууд

Монгол бичгийн фонтууд /УлаанбаатарХүрээ, Өргөө/-ыг компьютертоо суулгана уу.

Давтлага, дасгал 1

Эхний 7 гийгүүлэгч үсгийг бататгах дасгал орууллаа. Та монгол бичгийн фонтыг энд дарж  татаж суулгаад дасгалаа энд дарж үзээрэй. 1, 2 дугаар дасгалыг хийж үсгээ тогтоогоод 3, 4 дүгээр дасгалаар унших чадвараа сайжруулан 5, 6 дугаар дасгалыг гүйцэтгэн унших, бичих чадвараа дээшлүүлэгтүн. Танд амжилт хүсье.

2011-11-22

Ша үсэг

         С үсгийн ард 2 цэг тавихад Ш үсэг болно. Гэхдээ та бүхэн өмнө үзсэн Са үсгийн доорх тайлбараас "си" гэсэн богино үе монгол хэлэнд байдаггүй учраас ардаа 2 цэггүй ч "си" гэсэн үеийг "ши" хэмээн унших ёстой гэдгийг ойлгосон байх аа. Ингээд монгол бичгийн гийгүүлэгч үсгүүдийг үзэж дууссан тул одоо Та монгол бичгээр ойр зуурын үг, өгүүлбэрийг уншиж, бичих чадвартай болсон гэдэгт итгэж байна. Амжилт хүсье. Дараагийн хичээлээс бататгах дасгалууд ажиллах болно.

Ра, Са үсэг

       Ра болон Са үсгүүдийг цээжлэхдээ тухайн үсгийн бичмэл, дармал хэлбэрийг сайн харьцуулж харна уу. Р үсгийн дармал хэлбэрийг та гараараа бичихдээ дармалыг нь дагуулан бичиж болохгүй гэдгийг сануулъя. Р үсгийн адагт орсон дармал хэлбэрийг адагт ордог И үсэгтэй андуурах тохиолдол олон байдаг юм. Үсгүүдээ цээжлээд, жишээ үг, өгүүлбэрийг уншиж, бичиж сураарай.

ДА, ЧА үсэг

       Да үсэг нь өмнө үзсэн Та үсэгтэй ерөнхийдөө ижил бичлэгтэй боловч үе төгсгөж ардаа эгшиггүй орж чаддагаараа ялгаатай билээ. Дэвсгэр д үсэг гэж байдаг бол Т үсэг дэвсгэрлэдэггүй юм. /Т үсэг үе болон үг төгсгөдөггүй гэсэн үг./ ЧА, ЦА үсгийг нэг дүрсээр бичээд хоёр өөрөөр дууддаг. Энэ нь монгол хэлний авиа сэлгэх ёсонд холбогдох юм. Жишээ нь: Нэг монгол хүн "цээж" гэж хэлэхэд нөгөө нь "чээж" гэж хэлнэ. Тэгвэл монгол бичгээр бичсэнийг аль алинаар нь дуудахад алдаа гарахгүй гэсэн үг билээ. Монгол хэлний олон аялгууг монгол бичиг нэгтгэн байдгийн нэгэн жишээ энэ буюу.

ЙА, ТА үсэг

Йа /я/, йэ /е/, йо /ё/, йу /ю/ үсгүүдийг латин үсгээр галиглавал ya, ye, yo, yu болох юм. Харин монгол бичгээр хэрхэн бичдэгийг харьцуулан харна уу. Мөн Та үсгийн эхэн, дунд, адагт ордог хэлбэрүүдийг тогтоож, Йа, Та үсгүүдийнхээ жишээ үг, өгүүлбэрийг уншиж сураарай. 

2011-11-16

Их энхлэг /нг/

          Монгол бичигт хэлний үзүүрийн “н” авиаг БАГА ЭНХЛЭГ гэж нэрлээд үгийн дунд "шүд", адагт "сүүл"-ээр,  хэлний  угийн  “н”  авиаг ИХ ЭНХЛЭГ хэмээн нэрлээд "Н+Г" нийлэмжээр тэмдэглэдэг юм. Энэ үсгийн тухай энд дарж үзнэ үү.

2011-11-04

Жа За

       Жа, За үсгийн онцлог нь үгийн эхэнд ордог хэлбэрээсээ дунд адагт ордог хэлбэр нь өөр бичдэг юм. Мөн анхлан сурч буй хүмүүс йа /я/, йэ /е/ үсэгтэй андуурах тохиолдол олон байдаг тул ихэд анхааралтай бичиж аван тогтоогоорой.

2011-10-31

Ха, Га үсэг

      Ха, Га үсэг бол өмнө үзсэн үсгүүдээс нэлээд онцлогтой билээ. 1. Эр, эм үгэнд орох хэлбэр нь өөр. 2. Эр үгийн Ха үсгийн өмнө хоёр цэг тавибал Га үсэг болдог ч эм үгийн Хэ, Гэ үсгүүд ижил хэлбэртэй байдаг. Мөн дэвсгэр Г/эр үгийн/-ийн өмнө хоёр цэг тавьдаггүй бөгөөд үүнийг эр үгийн Ха үсэгтэй андуурч болзошгүй юм. Гэвч эр үгийн Ха үсэг ардаа эгшиг авалгүй, дэвсгэр хэлбэрээр ордоггүй гэдгийг анхаарагтун.

Ла, Ба үсэг

      Ла, Ба үсгүүдийн дармал, бичмэл хэлбэрийг харьцуулан хараад цээжлээрэй. Үзсэн үсгүүдээр бүтсэн үг, өгүүлбэрийг уншиж, бичих дасгалыг аль болох ахиухан хийнэ үү.

Гийгүүлэгч үсэг: На, Ма

         На, Ма үсгийн дармал, бичмэл хэлбэрийг орууллаа. Жишээ үгсийн ард татсан шугаманд дууриан бичих дадлага хийгтүн. Мэдээж хэрэг, үсгүүдийн эхэн, дунд, адагт ордог хэлбэрүүдийг цээжлэн унших дасгалыг хийх хэрэгтэй юм. Эхнээс нь ул суурьтай хичээж цээжилснээр дараа дараагийн хичээлийг амархан ойлгох боломжтой болно. Дэвсгэр үсэг гэдэг нь тухайн гийгүүлэгч ардаа эгшиггүй орсон тохиолдол гэсэн үг юм.

Эгшиг үсэг

    Эгшиг үсгүүдийг дармал болон бичмэл хэлбэрээр орууллаа. Монгол хэлний нэг үгэнд чанга(эр) хөндий(эм) эгшиг хамт ордоггүй тул үгийн эхний үед эр эгшиг “а”, “о”, “у”-гийн аль нэг байвал эр үг болж, эм эгшиг “э”, “ө”, “ү”-гийн аль нэг байвал эм үг болдог журамтай юм. 
Энэ ёс нь монгол бичигт “а”, “э” эгшгийн үгийн дунд, адагт орсон адилхан дүрс болон “о”, “у”, “ө”, “ү” дөрвөн эгшгийн үгийн дунд, адагт орсон ижилхэн дүрсийг ч аяндаа ялгаруулан өгдөг ажээ. 

2011-10-28

Үндсэн зурлага

     Монгол бичгээ сурч судлахаар шийдсэн ЭРХЭМ ТАНД талархал илэрхийлье. Анхны хичээлээрээ үндсэн зурлагуудыг танилцуулж байна. Та эдгээр зурлагыг зөв, сайхан бичиж сурвал бусад үсгийг ч мөн адил сайхан бичих чадвартай болох юм. Нэгдүгээр дасгалыг хэвлэж аваад арын шугаманд нь дууриалган бичих дасгалыг ахиухан хийгээрэй. Зурлагуудынхаа нэрийг тогтоогтун. Амжилт хүсье.