2011-11-22

Ра, Са үсэг

       Ра болон Са үсгүүдийг цээжлэхдээ тухайн үсгийн бичмэл, дармал хэлбэрийг сайн харьцуулж харна уу. Р үсгийн дармал хэлбэрийг та гараараа бичихдээ дармалыг нь дагуулан бичиж болохгүй гэдгийг сануулъя. Р үсгийн адагт орсон дармал хэлбэрийг адагт ордог И үсэгтэй андуурах тохиолдол олон байдаг юм. Үсгүүдээ цээжлээд, жишээ үг, өгүүлбэрийг уншиж, бичиж сураарай.

ДА, ЧА үсэг

       Да үсэг нь өмнө үзсэн Та үсэгтэй ерөнхийдөө ижил бичлэгтэй боловч үе төгсгөж ардаа эгшиггүй орж чаддагаараа ялгаатай билээ. Дэвсгэр д үсэг гэж байдаг бол Т үсэг дэвсгэрлэдэггүй юм. /Т үсэг үе болон үг төгсгөдөггүй гэсэн үг./ ЧА, ЦА үсгийг нэг дүрсээр бичээд хоёр өөрөөр дууддаг. Энэ нь монгол хэлний авиа сэлгэх ёсонд холбогдох юм. Жишээ нь: Нэг монгол хүн "цээж" гэж хэлэхэд нөгөө нь "чээж" гэж хэлнэ. Тэгвэл монгол бичгээр бичсэнийг аль алинаар нь дуудахад алдаа гарахгүй гэсэн үг билээ. Монгол хэлний олон аялгууг монгол бичиг нэгтгэн байдгийн нэгэн жишээ энэ буюу.

ЙА, ТА үсэг

Йа /я/, йэ /е/, йо /ё/, йу /ю/ үсгүүдийг латин үсгээр галиглавал ya, ye, yo, yu болох юм. Харин монгол бичгээр хэрхэн бичдэгийг харьцуулан харна уу. Мөн Та үсгийн эхэн, дунд, адагт ордог хэлбэрүүдийг тогтоож, Йа, Та үсгүүдийнхээ жишээ үг, өгүүлбэрийг уншиж сураарай. 

2011-11-16

Их энхлэг /нг/

          Монгол бичигт хэлний үзүүрийн “н” авиаг БАГА ЭНХЛЭГ гэж нэрлээд үгийн дунд "шүд", адагт "сүүл"-ээр,  хэлний  угийн  “н”  авиаг ИХ ЭНХЛЭГ хэмээн нэрлээд "Н+Г" нийлэмжээр тэмдэглэдэг юм. Энэ үсгийн тухай энд дарж үзнэ үү.

2011-11-04

Жа За

       Жа, За үсгийн онцлог нь үгийн эхэнд ордог хэлбэрээсээ дунд адагт ордог хэлбэр нь өөр бичдэг юм. Мөн анхлан сурч буй хүмүүс йа /я/, йэ /е/ үсэгтэй андуурах тохиолдол олон байдаг тул ихэд анхааралтай бичиж аван тогтоогоорой.