С үсгийн ард 2 цэг тавихад Ш үсэг болно. Гэхдээ та бүхэн өмнө үзсэн Са үсгийн доорх тайлбараас "си" гэсэн богино үе монгол хэлэнд байдаггүй учраас ардаа 2 цэггүй ч "си" гэсэн үеийг "ши" хэмээн унших ёстой гэдгийг ойлгосон байх аа. Ингээд монгол бичгийн гийгүүлэгч үсгүүдийг үзэж дууссан тул одоо Та монгол бичгээр ойр зуурын үг, өгүүлбэрийг уншиж, бичих чадвартай болсон гэдэгт итгэж байна. Амжилт хүсье. Дараагийн хичээлээс бататгах дасгалууд ажиллах болно.
Showing posts with label Хичээл. Show all posts
Showing posts with label Хичээл. Show all posts
2011-11-22
Ра, Са үсэг
Ра болон Са үсгүүдийг цээжлэхдээ тухайн үсгийн бичмэл, дармал хэлбэрийг сайн харьцуулж харна уу. Р үсгийн дармал хэлбэрийг та гараараа бичихдээ дармалыг нь дагуулан бичиж болохгүй гэдгийг сануулъя. Р үсгийн адагт орсон дармал хэлбэрийг адагт ордог И үсэгтэй андуурах тохиолдол олон байдаг юм. Үсгүүдээ цээжлээд, жишээ үг, өгүүлбэрийг уншиж, бичиж сураарай.
Бүлэг:
Хичээл
ДА, ЧА үсэг
Да үсэг нь өмнө үзсэн Та үсэгтэй ерөнхийдөө ижил бичлэгтэй боловч үе төгсгөж ардаа эгшиггүй орж чаддагаараа ялгаатай билээ. Дэвсгэр д үсэг гэж байдаг бол Т үсэг дэвсгэрлэдэггүй юм. /Т үсэг үе болон үг төгсгөдөггүй гэсэн үг./ ЧА, ЦА үсгийг нэг дүрсээр бичээд хоёр өөрөөр дууддаг. Энэ нь монгол хэлний авиа сэлгэх ёсонд холбогдох юм. Жишээ нь: Нэг монгол хүн "цээж" гэж хэлэхэд нөгөө нь "чээж" гэж хэлнэ. Тэгвэл монгол бичгээр бичсэнийг аль алинаар нь дуудахад алдаа гарахгүй гэсэн үг билээ. Монгол хэлний олон аялгууг монгол бичиг нэгтгэн байдгийн нэгэн жишээ энэ буюу.
Бүлэг:
Хичээл
ЙА, ТА үсэг
Йа /я/, йэ /е/, йо /ё/, йу /ю/ үсгүүдийг латин үсгээр галиглавал ya, ye, yo, yu болох юм. Харин монгол бичгээр хэрхэн бичдэгийг харьцуулан харна уу. Мөн Та үсгийн эхэн, дунд, адагт ордог хэлбэрүүдийг тогтоож, Йа, Та үсгүүдийнхээ жишээ үг, өгүүлбэрийг уншиж сураарай.
Бүлэг:
Хичээл
2011-11-16
Их энхлэг /нг/
Монгол бичигт
хэлний үзүүрийн “н” авиаг БАГА ЭНХЛЭГ гэж нэрлээд үгийн дунд "шүд", адагт "сүүл"-ээр, хэлний
угийн “н” авиаг ИХ ЭНХЛЭГ хэмээн нэрлээд "Н+Г" нийлэмжээр тэмдэглэдэг юм. Энэ үсгийн тухай энд дарж үзнэ үү.
Бүлэг:
Хичээл
2011-11-04
Жа За
Жа, За үсгийн онцлог нь үгийн эхэнд ордог хэлбэрээсээ дунд адагт ордог хэлбэр нь өөр бичдэг юм. Мөн анхлан сурч буй хүмүүс йа /я/, йэ /е/ үсэгтэй андуурах тохиолдол олон байдаг тул ихэд анхааралтай бичиж аван тогтоогоорой.
Бүлэг:
Хичээл
2011-10-31
Ха, Га үсэг
Ха, Га үсэг бол өмнө үзсэн үсгүүдээс нэлээд онцлогтой билээ. 1. Эр, эм үгэнд орох хэлбэр нь өөр. 2. Эр үгийн Ха үсгийн өмнө хоёр цэг тавибал Га үсэг болдог ч эм үгийн Хэ, Гэ үсгүүд ижил хэлбэртэй байдаг. Мөн дэвсгэр Г/эр үгийн/-ийн өмнө хоёр цэг тавьдаггүй бөгөөд үүнийг эр үгийн Ха үсэгтэй андуурч болзошгүй юм. Гэвч эр үгийн Ха үсэг ардаа эгшиг авалгүй, дэвсгэр хэлбэрээр ордоггүй гэдгийг анхаарагтун.
Бүлэг:
Хичээл
Ла, Ба үсэг
Ла, Ба үсгүүдийн дармал, бичмэл хэлбэрийг харьцуулан хараад цээжлээрэй. Үзсэн үсгүүдээр бүтсэн үг, өгүүлбэрийг уншиж, бичих дасгалыг аль болох ахиухан хийнэ үү.
Бүлэг:
Хичээл
Гийгүүлэгч үсэг: На, Ма
На, Ма үсгийн дармал, бичмэл хэлбэрийг орууллаа. Жишээ үгсийн ард татсан шугаманд дууриан бичих дадлага хийгтүн. Мэдээж хэрэг, үсгүүдийн эхэн, дунд, адагт ордог хэлбэрүүдийг цээжлэн унших дасгалыг хийх хэрэгтэй юм. Эхнээс нь ул суурьтай хичээж цээжилснээр дараа дараагийн хичээлийг амархан ойлгох боломжтой болно. Дэвсгэр үсэг гэдэг нь тухайн гийгүүлэгч ардаа эгшиггүй орсон тохиолдол гэсэн үг юм.
Бүлэг:
Хичээл
Эгшиг үсэг
Эгшиг үсгүүдийг дармал болон бичмэл хэлбэрээр орууллаа. Монгол хэлний нэг үгэнд чанга(эр) хөндий(эм) эгшиг хамт ордоггүй тул үгийн эхний үед эр эгшиг “а”, “о”, “у”-гийн аль нэг байвал эр үг болж, эм эгшиг “э”, “ө”, “ү”-гийн аль нэг байвал эм үг болдог журамтай юм.
Энэ ёс нь монгол бичигт “а”, “э” эгшгийн үгийн дунд, адагт орсон адилхан дүрс болон “о”, “у”, “ө”, “ү” дөрвөн эгшгийн үгийн дунд, адагт орсон ижилхэн дүрсийг ч аяндаа ялгаруулан өгдөг ажээ.
Бүлэг:
Хичээл
2011-10-28
Үндсэн зурлага
Монгол бичгээ сурч судлахаар шийдсэн ЭРХЭМ ТАНД талархал илэрхийлье. Анхны хичээлээрээ үндсэн зурлагуудыг танилцуулж байна. Та эдгээр зурлагыг зөв, сайхан бичиж сурвал бусад үсгийг ч мөн адил сайхан бичих чадвартай болох юм. Нэгдүгээр дасгалыг хэвлэж аваад арын шугаманд нь дууриалган бичих дасгалыг ахиухан хийгээрэй. Зурлагуудынхаа нэрийг тогтоогтун. Амжилт хүсье.
Бүлэг:
Хичээл
Subscribe to:
Posts (Atom)