Та үсгүүдээ цээжилснээр бидний өгч буй дасгалуудыг ажиллаж, мэдлэгээ улам бататгаж байгаа буй за. Таны мэдлэг тэлэхийн хэрээр хамтын хичээл маань илүү утга учиртай болох юм шүү.
МОНГОЛ БИЧИГ
Бие хэврэг, бичиг мөнх.
2011-12-18
Ба, ха, га үсгийг хэр сайн мэддэг болсон бэ?
Эгшиг үсэг болон на, ма, ла үсгийг нүдэлж, үелэн уншиж сурсан бол өөртөө урам өгөх нь зүйтэй шүү. Дараагийн дасгалд урьж байна.
Бүлэг:
Дасгал
Дасгалын хариу /на, ма, ла/
Та бүхэн өмнөх хичээлийн
дасгалыг амжилттай ажиллан, мэдлэгээ бататгасан биз ээ. Аливаа зүйлийг сурахад
багшийн мэдлэг чадвараас гадна суралцагч оюунтны уйгагүй хичээл зүтгэл туйлын
чухал байдаг тул үсэг бүрийг тогтоож, дасгалуудыг нягт нямбай ажиллан, алдаа
юугаан олж хараад дүгнэлт хийж байвал оюуны шат дээш дээш ахих нь дамжиггүй
хэрэг билээ. Зарим дасгалын хариуг нийтэлж байна. Тулган шалгаарай.
Бүлэг:
Давтлага
Үзсэн хичээлээ эхнээс нь давтацгаая /Үндсэн зурлага, эгшиг үсэг, на, ма, ла/
Бид өмнөх хичээлүүдээр монгол бичгийн үндсэн зурлага,
эгшиг үсэг, гийгүүлэгч үсгүүдийг үзлээ. Өнөөдрөөс эхлэн бататгах дасгал
хийцгээе. Монгол бичгийг сайн сурахын тулд зурлага болон үсэг нэг бүрийг эхэн,
дунд, адагт ордог хэлбэрээр нь цээжлэх хэрэгтэй бөгөөд холбон унших дасгалыг
уйгагүй хийх нь тун чухал алхам болно.
Бүлэг:
Дасгал
2011-12-01
Давтлага, дасгал 2
Дараагийн 7 гийгүүлэгч үсгийн давтлагыг орууллаа. Энд дарж татаж авна уу. /Мэдээж хэрэг, та компьютертоо монгол бичгийн фонт суулгасан байх./ Мэдлэгээ бататган, дасгалуудыг хийж гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байна. Асуух зүйл гарвал бидэнтэй холбогдоорой.
Subscribe to:
Posts (Atom)